Хамгийн ухаалаг хиймэл оюуны загвараа Google танилцуулжээ

“Google” компани өөрийн “хамгийн ухаалаг загвар” хэмээн нэрлэж буй “Gemini 2.5 Pro” хиймэл оюуны загвараа танилцууллаа.
“Gemini 2.5 Pro” загварын гол онцлог бол хэрэглэгчдэд илүү оновчтой, баталгаатай хариултыг өгөхөөсөө өмнө өөрийн бодол санааг илэрхийлж, учир шалтгааныг тунгаан бодох чадвар юм.
Шинэ хувилбар нь өгөгдөлд дүн шинжилгээ хийх, программчлах, нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх чадвараар өмнөх загваруудаас илүү ажээ. Хэд хэдэн сорилтын үзүүлэлтээр уг загвар нь хиймэл оюуны бусад загвараас илүү өндөр үнэлгээ авсан байна. Ялангуяа вэб хавсралтуудыг бүтээх, код засварлахад томоохон ахиц дэвшил гарчээ. Одоогийн байдлаар энэ загварын контекст цэс нь 1 сая токентэй байгаа бөгөөд “Google” компани үүнийг 2 сая токен болгохоор төлөвлөсөн байна.
Одоогоор уг загварыг туршилтын горимоор зөвхөн төлбөртэй захиалагчид болон хөгжүүлэгчид ашиглах боломжтой. Ойрын үед Gemini 2.5 Pro загварыг “Vertex AI” платформд байршуулсны дараа байгууллагын хэрэглэгчдэд зориулсан үнийг танилцуулах ажээ.