Тайланд улс электрон тамхи хэрэглэгчийг мэдээлвэл мөнгөн шагнал олгодог боллоо
Тайландын эрх баригчид нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгын хүрээнд электрон тамхины хэрэглээтэй тэмцэх шинэ арга хэмжээ нэвтрүүлжээ. Тус улсын засгийн газар олон нийтийн газарт электрон тамхи татаж буй хүний тухай мэдээлэл өгсөн хүнийг торгуулийн дүнгийн 60 хувиар шагнах журмыг Лхагва гарагт танилцуулсан байна.

Тухайлбал хууль зөрчигч 5,000 батаар ($147) торгуулбал 3,000 бат нь мэдээлэгчийн шагнал болох ажээ. Тайландын засгийн газар мэдээлэгчдэд зориулсан гар утасны аппликэйшн нэвтрүүлэхээр болсон байна.
Электрон тамхи борлуулагч болон хууль бусаар хил нэвтрүүлэгчдийг бас хатуу шийтгэхээр болжээ. Электрон тамхи зарж борлуулбал гурав хүртэл жилийн хорих ял сонсож, 600,000 хүртэл батын торгууль хүлээхээр болж байна.
Харин хууль бус замаар хил нэвтрүүлсэн тохиолдолд 10 жилийн хорих ял, нэвтрүүлэхийг завдсан бүтээгдэхүүнийх нь үнийн дүнг тав дахин өсгөсөн хэмжээтэй торгууль оногдуулахаар болжээ.