Life

НДШ бууруулах тухай цахим өргөдөлд иргэдийн гарын үсгийг цуглуулж байна

Нийтийн өргөдөл гомдлын систем https://petition.parliament.mn/-д нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай цахим өргөдлийг энэ сарын 12-нд үүсгэн иргэдийн саналыг авч байна. 

Өргөдлийг санаачилсан иргэн Б.Батбилэг “Одоогоор мөрдөгдөн хэрэгжиж байгаа НДШ-ийн хувь хэмжээг бууруулж 12%-д хүргэж өгнө үү. Шимтгэлийн бууруулсан хэмжээг нийгмийн даатгалын санд бүрдүүлэх өөр арга зам байна гэж үзэж байна. Жил бүр орж ирдэг 1,072 хувьцааны ноогдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 12% хүртэл бууруулж өгдөг байх. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад нөлөөлөхгүй байх төгрөгийн ханш унахгүй байх боломжийг бүрдүүлэх юм” хэмээн тайлбарласан байна. 

Тэрбээр 100,000 хүний цахим гарын үсгийг цуглуулахаар зорьж буй бөгөөд одоогоор 37,296 хүн дэмжээд байна. Хэрэв хүчинтэй хугацаанд зорьсон тоондоо хүрвэл хуулийн төсөл санаачлах эрх үүсэх юм. Та гарын үсгээ зурахыг хүсвэл https://petition.parliament.mn/ дарж саналаа өгөх боломжтой юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button