
Монгол төрийн наадмын дэвжээнээс хоёр дархан, гурван улсын аварга цолтон төрүүлсэн Увс аймгийн түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойг тохиолдуулан энэ сарын 30-нд Монгол бөхийн өргөөнд улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдааныг зохион байгуулахаар болсон. Тэгвэл энэхүү барилдааныг үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Ташрамд дурдахад, ирэх баасан гаргаас эхлэн гурван өдөр дараалсан барилдаантай. Тодруулбал, энэ сарын 28-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн 118 дахь удаагийн барилдаан болно. Харин энэ сарын 29-нд “Бест буйдан”-гийн нэрэмжит “Бест баззер” чансаа өндөр, шилдэг 64 бөхийн барилдааныг зохион байгуулах юм.