Life
Парис хот 500 гаруй гудамжийг автомашингүй бүс болгоно

Парис хотын иргэд асар том авто машингүй бүс байгуулахыг дэмжих санал хураалтад оролцож санал хураалтад оролцсон иргэдийн 65.96% нь дээрх арга хэмжээг дэмжиж саналаа өгсөн бол 34.04% нь татгалзсан албан ёсны дүн гарчээ.

Ингэснээр хот даяар нийт 500 гаруй гудамжийг ногоон байгууламж бүхий явган хүний зам болгохоор төлөвлөж, ирэх жилүүдэд 10,000 хүртэлх машины зогсоолыг ногоон байгууламжаар солих боломжтой юм. Өмнө нь буюу 2023 оны дөрөвдүгээр сард цахилгаан скүүтерийг хотын иргэдийн санал хураалтаар бүсчлэн хориглож байсан юм.