Хятадын хамгийн баян хүн: Тик Ток-ын үүсгэн байгуулагч
TikTok-ийн эцэг, БайтДанс компанийн үүсгэн байгуулагч Жан Ёнмин Хятад Улсын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тэргүүлжээ. 41 настай Жан 49.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж.
Жан Ёнмины тэргүүлэлт нь БайтДанс компанийн дэлхийн орлого өнгөрсөн жил 30%-иар өсч, 110 тэрбум ам.долларт хүрсэнтэй холбогдож байгаа юм. 2017 оны 5-р сард албан ёсоор нээгдсэн TikTok нь дэлхий даяар хурдацтай алдартай болж, олон залуусын дунд танигдсан сошиал медиа платформ болсон бөгөөд энэ нь Хятадын бусад компаниудад АНУ болон дэлхийн зах зээлд нэвтэрч гарах жишиг үзүүлэлт болсон юм.

Жан Ёнмин нь БайтДанс компанийн 20% -ийг эзэмшдэг бөгөөд тэрээр энэ компанийг 2012 онд Бээжинд коллежийн найз Лиан Рубо хамт байгуулсан. Жан 2021 онд БайтДанс компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахаа зогсоосон бөгөөд түүний удирдлага дор БайтДанс Хятадын хамгийн том технологийн компаниудын нэг болсон.
БайтДанс нь Хятадын алдартай мэдээний апп Toutiao болон TikTok-ийн эх орон дахь хувилбар болох Douyin-г эзэмшдэг.