Princess Mononoke-г 4К зураглалтайгаар шинэчилж гаргана
Академийн шагналт найруулагч Хаяао Мияазакигийн бүтээл PRINCESS MONONOKE -г 4K зураглалтайгаар шинэчлэн бүтээсэн хувилбар нь Хойд Америкийн кинотеатруудад дахин гарах гэж байна. Энэхүү шинэ IMAX хувилбар нь Студио Гиблигийн түүхэн 40 жилийн ойг тэмдэглэж, 2025 оны 3-р сарын 26-наас эхлэн АНУ, Канадын IMAX кинотеатруудад нээлтээ хийх болно. Кино нь Япон хэлний анхны хувилбараар гарах ба давхар англи хэлний дуу оруулсан хувилбаруудаар үзэгчдэд хүрнэ.

1997 онд анх нээлтээ хийсэн PRINCESS MONONOKE нь Хаяао Мияазакигийн хамгийн хайртай бүтээлүүдийн нэг юм. Өнөөдрийг хүртэл тус киног олон хүмүүс бишрэн үзэж, орчин үеийн кино урлагт асар их нөлөө үзүүлсээр байна. Энэхүү анимейшн кино нь Хаяао Мияазакигийн зохиосон анхны уран бүтээл юм.
Студио Гиблигийн түүхэн 40 жилийн ойг тэмдэглэн, PRINCESS MONONOKE-г том дэлгэцнээ дахин үзэх энэ ховор боломжийг бүү алдаарай!