Forever 21 дампууралдаа “Shein“ болон “Temu“-г буруутгалаа
Америкийн алдартай загварын брэнд Forever 21 дахин дампуурлаа зарлаж, АНУ дахь бүх дэлгүүрээ хаахаар болсноо мэдэгдлээ. Энэ нь сүүлийн зургаан жилийн хугацаанд хоёр дахь удаагаа дампуурлаа зарлаж буй хэрэг юм. Forever 21-ийн удирдлагууд компанийн санхүүгийн хүндрэлд хэд хэдэн хүчин зүйлийг нэрлэж байна. Үүнд: Shein, Temu зэрэг онлайн “түргэн” хувцасны компаниудын хүчтэй өрсөлдөөн, уламжлалт худалдааны төвүүдийн хөл хөдөлгөөн буурсан, COVID-19 цар тахал нь худалдааны салбарт томоохон цохилт өгсөн зэрэг нөлөөлсөн байна.

Forever 21 нь АНУ дахь үйл ажиллагаагаа зогсоож байгаа ч олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Мөн онлайн худалдаанд илүү төвлөрч, Shein, Temu зэрэг өрсөлдөгчдийн жишгээр бизнесийн загвараа өөрчлөхийг зорьж байгаа аж.
Forever 21-ийн энэ удаагийн дампуурал нь түргэн загварын салбарын өрсөлдөөн, хэрэглэгчдийн худалдан авалтын зан төлөвийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн байна. Цаашид компани олон улсын зах зээлд болон онлайн худалдаанд төвлөрч, бизнесийн шинэ стратеги боловсруулан ажиллах шаардлагатай болжээ.