Технологи

AirPods синхрон орчуулга хийдэг болно

Apple компани AirPods чихэвчинд синхрон орчуулгын функцийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү шинэчлэл нь хэрэглэгчдэд бодит цаг хугацаанд яриаг шууд орчуулах боломжийг олгох бөгөөд iOS 19 үйлдлийн системтэй уялдан ажиллах байна. 

Тодруулбал, испани хэлнээс англи хэл рүү яриаг орчуулж, англи хэлтэй хэрэглэгчийн AirPods-д орчуулсан хувилбарыг тоглуулах бөгөөд англи хэлтэй хүн хариу хэлэх үед iPhone нь испани хэлээрх орчуулгыг чанга яригчаараа тоглуулах юм. 

Apple энэ төрлийн функцийг AirPods-д нэвтрүүлэх тал дээр бусдаас арай хоцорч байгаад тооцогдоно. Учир нь Google 2017 онд анхны Pixel Buds чихэвчиндээ шууд орчуулгыг оруулж байсан бол 2022 онд Pixel Buds Pro-д өргөжүүлэн нэвтрүүлсэн. Meta, Humane зэрэг бусад компани ч өөрсдийн ухаалаг төхөөрөмжүүдэд синхрон орчуулгын тохиргоог нэвтрүүлэхийг оролдож байсан ч үр дүн нь төдийлөн амжилттай байгаагүй юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button