Утаснаас нь Трампыг шүүмжилсэн мессэж олдсон Франц эрдэмтнийг АНУ-ын хил дээрээс буцаажээ
Гар утаснаас нь Трампыг шүүмжилсэн агуулгатай мессэж олдсон шалтгаанаар нэг эрдэмтнийг АНУ-ын хил дээрээс буцаасан хэрэг гаржээ. Дээрх хэрэг гуравдугаар сарын 9-ний өдөр гарсныг дипломат эх сурвалж мэдээлжээ.
АНУ-ын хил гаалийнхан Францын эрдэмтнийг “бусдыг үзэн ядсан, хуйвалдааны шинжтэй” мессэж гар утсандаа хадгалж байсан гэж үзээд асуудлыг Холбооны Мөрдөх Товчоонд шилжүүлсэн юм байна. Гэвч Холбооны Мөрдөх Товчоо уг асуудлыг хэрэгсээгүй өнгөрсөн гэнэ.
Эрдэмтэн нь хил дээрээс буцсан өдөр сайд Баптист төсвөө хасуулж, ажилгүй болсон Америкийн судлаачдыг Францад ирж ажиллахыг уриалсан нээлттэй захидал илгээж байжээ.
Маргааш нь Марселлийн их сургуульд ирж ажиллах урилгыг хүлээн авсан АНУ-ын Мэрилэндийн анагаах ухааны их сургуулийн судлаачтай видео уулзалтад орж байгааг харуулсан гэрэл зургаа сайд сошиал хуудсандаа нийтэлсэн байна.