Технологи

Nvidia компани AI чипүүдээ танилцууллаа

Nvidia компани хиймэл оюун ухааны шинэ чипүүдээ танилцууллаа. Энэ оны хоёрдугаар хагаст худалдаанд гарах Blackwell Ultra чип цувралууд болон 2026 онд худалдаанд гарах Vera Rubin хэмээх дараагийн үеийн график процессорын нэгж (GPU)-ээ танилцуулсан.

2022 онд OpenAI компани өөрсдийн хиймэл оюуны чатбот ChatGPT-ийг танилцуулснаас хойш Nvidia-ийг борлуулалт зургаа дахин өссөн үзүүлэлттэй байна. 

Түүнчлэн Nvidia өөрийн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг ч мөн уг арга хэмжээний үеэр танилцуулжээ. Тухайлбал, AI-д чиглэсэн шинэ зөөврийн болон суурин компьютерыг танилцуулж, Llama болон DeepSeek зэрэг том хэмжээний AI загваруудыг ажиллуулах чадвартай DGX Spark болон DGX Station нэртэй хоёр шинэ компьютерыг танилцууллаа. 

Nvidia-ийн шинэ AI чипүүд дэлхий даяар хиймэл оюун ухааны хөгжлийг хурдасгахад томоохон нөлөө үзүүлэх хүлээлттэй байна. Технологийн компаниуд AI-д оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, автомашин, эрүүл мэнд, санхүү зэрэг салбарт хиймэл оюуны хэрэглээ хурдацтай нэмэгдэх юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button