Life

Оймс нэхдэг кино театр

Үзэгчид кино үзэнгээ гэртээ буй мэт оймс, ороолт зэрэг зүйл нэхдэг кинотеатр байдаг гэвэл та итгэх үү ?

Дэлхий даяар онлайн кинотеатр гарснаар танхимд сууж, кино үзэгчдийн тоо цөөрсөөр байгаа билээ. Кинотеатрууд үйлчлүүлэгчдээ алдахгүй байх, хадгалж үлдэхээр янз бүрийн арга хэрэглэж байна. CGV тун өвөрмөц арга олсон. Тэд үзэгчид кино үзэнгээ гэртээ буй мэт оймс, ороолт зэрэг зүйл нэхдэг үйлчилгээ гаргасан байна. Нэгдүгээр сард хийсэн анхны “нэхдэг” үзвэрийн тасалбар хормын дотор зарагдаж дуусжээ. Тэр үеэр “Бяцхан ой” кино үзүүлж, харин танхим нэхмэлчдэд зориулан гэрэлтэй байв. Үзэгчид юм нэхэнгээ киногоо үзэж, тун ам сайтай байлаа. Ингээд сар болгоны сүүлийн Пүрэв гаригт зохион байгуулдаг болсон байна.

Нэхмэл ахмад, гэртээ суудаг хүмүүсийн хийдэг ажил мэт санагддаг байсан бол одоо солонгос залуучууд их сонирхдог болжээ. Ялангуяа COVID-19 цар тахлын үед нэхмэлд “орсон” хүн маш олон гэнэ.

Шүүмжлэгч Ким Хон Шик энэ талаар “Hankook Ilbo”-д ярилцлага өгөхдөө “Зүгээр суугаад кино үзэх нь хэний ч сонирхлыг татахаа больжээ. Шууд хэлэхэд хуучирсан. Үзэгчид нэхэхээс гадна өөр зүйлийг ч кино үзэж байхдаа хийхийг хүсэж байгаа” гэж онцолжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button