БизнесХөрөнгийн зах зээл

“Богд Банк” Хк монголын Хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдлаа

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь “Богд Банк” ХК-ийн 80 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 1.25 тэрбум ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасах шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэр нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Монголын хөрөнгийн биржийн дүрэм, Үнэт цаасны бүртгэлийн журам болон “Богд Банк” ХК-аас ирүүлсэн 2025 оны 2-р сарын 10-ны өдрийн 554 тоот, 3-р сарын 10-ны өдрийн 737 тоот хүсэлтэд үндэслэн Бүртгэлийн хорооноос 2025 оны 3-р сарын 17-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу хэрэгжүүлсэн байна.

Санхүүгийн үзүүлэлтүүдээс дурьдвал:

Тус банк нь өнгөрсөн 2024 онд татварын дараах цэвэр ашгаа өмнөх онтой харьцуулахад 42.4 хувиар нэмэгдүүлж, 40.1 тэрбум төгрөгт хүргэсэн билээ. 2024 онд банкны өөрийн хөрөнгийн өгөөж 26 хувьтай гарч, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг 32.13 төгрөгт хүрсэн нь санхүүгийн үр ашиг нэмэгдсэнийг илтгэж байсан юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button