Технологи

Саудын Араб улс хиймэл оюуныг үйлчилгээнд ашиглаж эхэллээ

Саудын Арабын Дэд бүтэц, инженер, тээврийн яамны мэдээлснээр тус улсын нэгэн компани авто тээврийн үйлчилгээнд хиймэл оюуныг ашиглаж эхэлжээ. Хиймэл оюун бүхий үйлчилгээний ажилтан нь тус улсын анхны “дижитал ажилтан” болж бүртгэгдсэн байна. Тус компанийн харилцагчийн үйлчилгээ болон санхүүгийн төлөвлөгөөн дээр ажиллах хиймэл оюунт “ажилтан” нь  10 мянган хүн цаг хэмнэх тооцоолол гарчээ. Дижитал ажилтныг бүртгэх ёслолд тус улсын Засгийн газрын гурван ч гишүүн оролцсон байна. 

Цаашдаа Саудын Арабын засаг захиргаа төрийн албаны бүх шатанд хиймэл оюун нэвтрүүлэхээр зорьж буй бөгөөд ойрын гурван жилдээ төрийн анхан болон дунд шатанд хиймэл оюун ухаан нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тус улсын нисэх буудлууд болон авто тээврийн терминалууд автоматжиж эхэлсэн. Цаашлаад хиймэл оюунд холбогдох бэлтгэл ажил эхэлсэн гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа.

Холбоотой мэдээнүүд

Back to top button