Технологи

Сансараас ашигт малтмал олборлох робот бүтээжээ

Хятадын Уул уурхай, технологийн их сургуулийн инженерүүд сансрын биетүүдийн гадаргуугаас ашигт малтмал олборлох робот зохион бүтээжээ. 

Уг робот зургаан хөлтэй бөгөөд тэдгээрийн гурав нь дугуй, гурав нь сансрын бичил таталцлын нөхцөлд гадаргууд бат бөх бэхлэгдэх зориулалттай сарвуу ажээ. Сансрын биетүүдийн гадаргуу дээгүүр явах, бэхлэгдэх, дээж авах чадвартай энэхүү робот нь урьдчилсан шалгалтад тэнцсэн бөгөөд зохион бүтээгчид нь патент авах хүсэлтээ өгчээ.

Судлаачид Сарны бичил таталцлын нөхцөлийг үүсгэж, роботыг амжилттай туршжээ. Гэхдээ уг роботод геологийн хайгуул хийх нэмэлт тоног төхөөрөмж суурилуулах шаардлагатай байна. 

Тус их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Ли Руйлин хэлэхдээ, харь гаргийг эзэмших эхний алхам бол нөөцийг олборлох явдал учраас “Хятад улс сансрын олборлолтод онцгой анхаарал хандуулж байна” гэжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button