Life
Малын тоо өмнөх оны мөн үеэс 3.4 саяар буурчээ

Том малын зүй бус хорогдол 2025 оны эхний хоёр сард улсын хэмжээнд 36.4 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.4 саяар буурсан байна.
Нийт хорогдол нь оны эхний малын 0.06 хувийг эзэлж байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 14.9 мянга, хонь 12.3 мянга,үхэр 5.1мянга, адуу 4.0 мянга, тэмээ 77 толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 33.8 хувийг хонь, 41.0 хувийг ямаа эзэлж байна.
Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Говь-Алтай Архангай, Завхан, Хэнтий аймагт нийт хорогдлын 81.8 хувийг эзэлж байна.