УрлагХувцас загвар

Versace гэр бүлийн удирдлага энэ хүрээд дууслаа

Алдарт Версачегийн гэр бүлийн удирдлага энэ хүрээд дууслаа. Үе үеийн супер моделиудын анд найз, 69 настай Донателла Версаче төрөлх брэндээсээ явж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр ахынхаа дараа бүтэн 30 жил Versace-г удирдсан билээ.

Versace-гийн шинэ захирал нь Дарио Витале. Miu Miu-д ажиллаж байсан түүний удирдлагаар брэнд хаашаа, ямар чиглэлд зорихыг харах үлдлээ.

“Хэрэв би дизайнер болоогүй бол  рок од болох нь гарцаагүй байлаа” Донателла Версаче

Загварын Versace брэндийг 1978 онд дизайнер Жанни Версаче үндэслэн байгуулж, дүү Донателла баруун гарын шадар туслах нь байлаа. 1997 онд цуврал алуурчин Эндрю Кьюненен Жанниг буудан хороосон. Тэр цагаас хойш Донателла компанийг удирдаж, 2018 онд бүх хувьцаагаа АНУ-ын “Michael Kors Holdings Ltd” компанид 1,83 тэрбум еврогоор зарсан юм.

Донателла сүүлийн загваруудаа өнгөрсөн хоёрдугаар сард Миланы Загварын шоунд танилцуулаад байсан юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button