Манчестер Юнайтед клубын 100,000 хүний суудалтай цэнгэлдэх
Английн “Манчестер Юнайтед” клуб Олд Траффорд цэнгэлдэхдээ $2.59 тэрбум ам.доллароор шинэчлэхээ зарлалаа. Ингэснээр тус цэнгэлдэх нь 100,000 хүний суудалтай Их Британийн хамгийн том хөлбөмбөгийн цэнгэлдэх болно гэж тус клубийн хувьцаа эзэмшигч Жим Ратклифф онцолсон юм.

Шинэ цэнгэлдэхийн барилгын ажил таван жил үргэлжлэхээр төлөвлөжээ. Лондонд болсон арга хэмжээний үеэр шинэ цэнгэлдэхийн архитектурын дизайныг танилцуулсан байна. Шүхэр хэлбэртэй дизайн нь эрчим хүч, борооны усыг хуримтлуулахаар бүтээгдсэн бөгөөд хэрэгтэй үедээ дахин ашиглахаар төлөвлөж байна.
Клубийн зүгээс төслийн хүрээнд 92,000 ажлын байр шинээр бий болж, 17,000 орон сууц баригдана гэж мэдэгдэв. Түүнчлэн Их Британийн эдийн засагт жил бүр 7.3 тэрбум фунтийн ашиг авчирна гэж тодотгосон. Уг цэнгэлдэхэд 2006 оноос хойш их засвар хийгээгүй. Нийт 74,879 хүний суудалтай цэнгэлдэхийн дээврээс ус гоожиж, мэрэгч амьтад ихээр үзэгдэх болсон юм.