Бун Жун У-гийн бүтээл "Mickey 17" бокс оффисыг тэргүүлсээр байна

БНСУ-ын найруулагч Бун Жун У-гийн ээлжит уран бүтээл “Mickey 17” кино нь Өмнөд Солонгос болон Өмнөд Америкийн кино театруудад нээлтээ хийснээсээ хойш 2 дахь долоо хоногтоо бокс оффисын жагсаалтыг тэргүүлээд байна.
“Parasite” киногоороо Оскар, Каннын кино наадмаас шагнал хүртсэнээс хойшхи түүний шинэ кино бөгөөд гол дүрд нь Robert Pattinson тоглосон билээ. “Mickey 17” нэртэй уг бүтээл нь үзэгчдийн хүлээлтээс давсан уран бүтээл болж буй талаар кино шүүмжлэгчид онцолжээ. Өмнөд Солонгосын Кино Урлагийн Зөвлөлөөс тус киног 2 дугаар сарын 28-ны өдөр нээлтээ хийснээс нь хойш 2 сая хүн үзсэн хэмээн мэдээлэв. Өмнөд Америкийн 3807 кино театраар нээлтээ зэрэг хийсэн уг кино нь 19.1 сая ам.долларын орлого олоод байна.
Өвөрмөц дүрслэл, чансаатай зохиол болон сайн дүрүүдээр кино багаа бүрдүүлдгээрээ алдартай Бун Жун У-гийн энэхүү уран бүтээл нь түүний найруулагчийн ур чадварыг дахин харуулсан онцгой бүтээл хэмээн үнэлэгдсээр кино үзэгчдийн дунд аль хэдийнэ яригдаад эхэлжээ.
“Mickey 17” нь 2050-иад он буюу ирээдүйд харь гариг дээр үйл явдал нь өрнөх бөгөөд dark comedy, Sci-fi төрлийн кино бөгөөд гол дүрүүдэд Robert Pattinson, Steven Yeun, Michael Monroe нар тогложээ.