Технологи

PS5 Pro нь AMD FSR 4 суурилсан AI өсгөгчийг хөгжүүлж байна

Sony компанийн PS5 Pro загвар нь удахгүй AMD-ийн FSR 4 (FidelityFX Super Resolution) технологийг суурилуулсан AI өсгөгчийг хөгжүүлж байна.

Энэ шинэ технологи нь PS5 Pro-д илүү нарийвчлалтай график, өндөр чанартайгаар тоглоом тоглох боломжийг олгоно. Sony-ийн PSSR (PlayStation Super Resolution) технологи нь 720p resolution-ийг 4K resolution болгон хувиргах чадвартай. Энэ нь тоглоомын дүрсийг сайжруулах болон илүү өндөр чанартай, үзэмжтэй график үзүүлэх боломжийг олгодог. Гэхдээ AMD-ийн FSR 4 нь түүнээс ч илүү нарийвчлалтай шийдэл санал болгож байна.

FSR 4 технологи нь илүү өндөр нарийвчлалтай дэлгэцийн дүрсийг бүтээж, тоглоомын визуал эффектүүдийг сайжруулах боломжийг олгодог. PS5 Pro загвар нь эдгээр технологиудыг нэгтгэн, тоглоомчдод илүү үзэмжтэй, өндөр чанартай тоглоомын туршлага санал болгохоор бэлтгэж байна. Үүний үр дүнд тоглоомын гүйцэтгэл болон графикийн чанар улам сайжрах хүлээлттэй байгаа бөгөөд энэ нь хэрэглэгчид тоглоом тоглоход илүү амттай байх болно.

Холбоотой мэдээнүүд

Back to top button