Авто

Kia компани 2025 онд cедан, xэтчбэк хосолсон EV4 загваруудаа танилцуулна

Kia компани 2025 онд EV4 нэртэй цахилгаан седан загвараа танилцуулах гэж байна.

Энэхүү загвар нь Kia-ийн анхны C-сегментийн цахилгаан седан бөгөөд Европ болон дэлхийн зах зээлд борлуулагдахаар бэлтгэгдэж байгаа юм. EV4 нь 58.3 кВт·цаг болон 81.4 кВт·цаг хүчин чадалтай батарейны сонголтуудтай бөгөөд 0-100 км/ц хурдатгал нь 7.4 секунд, дээд хурд нь 170 км/ц байх аж.

Мөн цэнэглэх хугацаа нь 31 минутын дотор 10-80% хүртэл цэнэглэх боломжтой. Машины загварыг хэтчбэк болон седан хувилбаруудаар үйлдвэрлэх бөгөөд хэтчбэк загвар нь илүү уян хатан, нэмэлт ачаа тээвэрлэхэд тохиромжтой сонголт юм.

Хэтчбэк машин нь дээшээ нээгддэг арын хаалгатай бөгөөд суудлаа буулган ачаа тээвэрлэхэд илүү тохиромжтой. Хэрэглэгчид энэ загвараас илүү өргөн ачаа тээшний талбайг хүсч байгааг тооцоолсон бололтой. EV4 загвар нь 2025 оны 3-р сараас эхлэн Солонгос улсад худалдаанд гарах бөгөөд Европт хэтчбэк хувилбар нь 37,000 еврогоор худалдаан гарах гэнэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button