БизнесХөрөнгийн зах зээл

Элон Маск $30 тэрбумын алдагдал хүлээлээ

АНУ-ын тэрбумтан Илон Маск ганц хоногийн дотор 30 тэрбум ам.доллар алдлаа. Учир нь түүний Tesla компанийн хувьцаа огцом 15 хувиар унажээ.

2025 он гарсаар Тесла 45 хувь хямдраад байсан бөгөөд Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа ихэд өсөөд байсан нэр хүндээ сүүлийн хэдэн сард бүрэн алдлаа. Одоо нэг хувьцаа 222,15 доллар үнэтэй байгаа нь 2020 оноос хойших хамгийн том уналт юм.

Хувьцааны уналтын нэг шалтгаан нь шинэчлэгдсэн Tesla Model Y огт зарагдахгүй байгаатай холбоотой ч нөгөө талаас Илон Маскийн сүүлийн үеийн үйлдэл, үг хэл бүгд нөлөөлж байгаа нь гарцаагүй. Ерөнхийлөгч Трампын ойрын хамсаатан болсон тэрээр маш олон шинэ дайсантай болоод байгаа билээ.  

Холбоотой мэдээнүүд

Back to top button