Life

Хойд дүр нь Хятадаас бус, “чөлөөт ертөнц”-өөс тодорно

Залгамжлагч нь БНХАУ-аас өөр улсад, “чөлөөт ертөнц”-д төрнө гэж Төвөдийн Буддын шашны тэргүүн Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам шинэ номдоо бичсэн байна. Энэ нь Төвөдийн өөртөө засах орон дахь БНХАУ-ын хяналт, тэр дундаа Далай ламын хойд дүрийг сонгох эрх мэдэлтэй холбоотой зөрчлийг улам хурцатгаж байгааг “Reuters” агентлаг онцолжээ.

Өдгөө 89 настай тэрбээр Төвөдийн оюун санааны удирдагчдын залгамж халаа өөрөөр нь дуусгавар болж магадгүйг өмнө нь дурдаж байлаа. Харин сүүлд гаргасан “Voice for the Voiceless” номдоо тэрбээр өөрийг нь таалал төгссөний дараа ч Далай ламын тогтолцоо үргэлжлэх нь дэлхий даяарх төвөдүүдийн хүсэл эрмэлзэл болохыг тодотгосон байна.

XIV Далай лам Данзанжамц 1959 онд Мао Зэдуний коммунист дэглэмийн эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа олон мянган төвөд иргэний хамт Энэтхэг улс руу дүрвэж, 23 наснаасаа хойш тэнд амьдарч байгаа юм. Түүнийг БНХАУ-ын Засгийн газар “Хятадын эсрэг салан тусгаарлагч үзэлтэн” гэж тодорхойлдог.

Холбоотой мэдээнүүд

Back to top button