2026 онд нисдэг машин гаргахаа зарласан “Xpeng” компани
2025 он гарсаар “Xpeng” компанийн хувьцааны ханш бараг хоёр дахин өсөөд байна
“Xpeng” компани 2026 онд нисдэг автомашины загвар, аж үйлдвэрийн роботоо зах зээлд их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгааг мэдээлсний дараа тус компанийн хувьцааны ханш өслөө.

Хонконгийн биржид тус компанийн хувьцааны ханш 7.1 хувиар эрчимжиж, 2022 оны наймдугаар сараас хойших дээд түвшинд хүрэхэд ойртсон байна. Энэ он гарсаар хувьцааны ханш нь бараг хоёр дахин өсөөд байгаа аж.
Дээрх хугацаанд “Bloomberg Intelligence”-ийн тооцдог олон улсын цахилгаан автомашинуудын хувьцааны ханшийн хөдөлгөөнийг илэрхийлдэг гол индекс дөрвөн хувиар өссөнтэй харьцуулахад өсөлтөөрөө илүүрхсэн байна.
Хонконгийн зах зээлд хиймэл оюуныг чиглэх хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа, мөн “Xpeng”-ийн шинэ цахилгаан автомашинуудын захиалга өссөн зэрэг нь голлон нөлөөлжээ