Технологи

Өрөөний зохион байгуулалтад тохируулж агаар чийгшүүлдэг ARTCOOL AI Air

LG компани өчигдөр шинэ ARTCOOL AI Air агааржуулагчийг танилцууллаа. Энэ төхөөрөмж нь орчин үеийн ухаалаг технологи, эрчим хүчний хэмнэлт, агаарын чанарыг сайжруулах шинэлэг шийдлүүдтэйгээр хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.

ARTCOOL AI Air нь хүний оршихуйг таних mmWave радарын технологийг ашиглан өрөөний зохион байгуулалт болон хэрэглэгчийн байрлалд нийцсэн агаарын урсгалыг чиглүүлдэг. Энэ нь зөвхөн орчны температурыг тохируулах төдийгүй, хүний амьсгалын түвшинг хүртэл мэдэрч, хэрэглэгчийн тав тухыг нэмэгдүүлдэг.

Мөн тус агааржуулагч нь Window Open Detection функцтай. Энэ нь цонх нээгдсэн үед хөргөх үйлдлийг зогсоож, эрчим хүчний хэмнэлтэд тусалдаг. Түүнчлэн Human Detecting Sensor нь өрөөнд хүн байхгүй үед эрчим хүчний хэмнэлттэй горимд шилжих боломжийг олгодог.

AI kW Manager*функц нь хэрэглэгчдэд эрчим хүчний хэрэглээгээ удирдах боломжийг ThinQ аппликейшнээр дамжуулан олгодог. Үүний ачаар хэрэглэгчид бодит цагийн мэдээлэл авч, гэрийнхээ эрчим хүчний хэрэглээг хянах боломжтой.

Плазмастер™ Ионжуулагч++ технологи нь агаар дахь бактерийг 99.9% устгах чадвартай бөгөөд өрөөний агаарын чанарыг сайжруулдаг. ARTCOOL AI Air нь LG-ийн DUAL Inverter компрессор болон сэнсний шинэчлэгдсэн дизайны ачаар нам дуу чимээгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тус агааржуулагч нь хэрэглэгчдэд эрчим хүчний хэмнэлт, орчин үеийн технологи, тав тухыг нэг дор санал болгож байна. LG компани энэхүү шинэ бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулахад бэлэн болсон бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй гарна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button