БизнесЭдийн засаг

Ажил хаялтаас үүдэн 3,400 гаруй нислэг цуцлагдахаар болжээ

Агаарын тээврийн ажилтнуудын “Ver.di” эвлэл ажил хаялт зарласнаар ХБНГУ-ын томоохон нисэх буудлуудын үйл ажиллагаа бүрэн зогсоход хүрээд байна.

“Ver.di” эвлэл нь 2 сая ажилтныг төлөөлдөг бөгөөд цалин, амралтын өдрийн тоог нэмэгдүүлэхийг шаардаж тус ажил хаялтыг эхлүүлжээ. Энэ нь нисэх буудлуудын талбайн үйлчилгээ, ачаа тээш, хамгаалалтын хэсэгт хамаарч буй юм.

Нөхцөл байдлын улмаас 3,400 гаруй нислэг цуцлагдаж, хагас сая орчим зорчигчийн нислэг хойшлохоор байгааг тус улсын агаарын тээврийн холбоо мэдэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор тус улсын хамгийн том нисэх буудал Франкфурт руу нислэг үйлддэг МИАТ ТӨХК-ийн III сарын 10-ны хоёр нислэг цуцлагджээ. ОМ137/ОМ138 дугаартай Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийз авсан үйлчлүүлэгчид борлуулалтын төвдөө хандахыг тус компани зөвлөж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button