БөхСпорт

Өсвөрийн жүдочид Анталиягаас хос хүрэл медаль хүртлээ

Туркийн Анталия хотод болсон жүдо бөхийн өсвөр үеийнхний Европын цомын аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ. 

Европын цомын гурав дахь цувралд 24 орны 451 өрсөлдсөн бол манай улсаас дасгалжуулагч Х.Цагаанбаатар, Г.Отгонцэцэг нарын удирдлага дор 16 жүдоч барилдав. 

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д М.Цэндбазар жингийнхээ бүх жүдочийг тэргүүлэн барилдсан бөгөөд “А” хэсэгт эхний тойрогт гоц мөргөж, улмаар Азербайжан, Турк, Казахстаны бөхийг ялж шөвгийн дөрөвт шалгарсан юм. Гэвч Туркийн  тамирчин Элиф Киличид ялагдсан ч медалийн төлөөх барилдаанд эзэн орны гурав дахь бөх Бештавыг буулган авчээ. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button