Кино урлагУрлаг

“Микки 17” кино борлуулалтаараа тэргүүлжээ

Оскарын шагналт Бон Жун Хогийн найруулсан эмгэнэлт инээдмийн “Микки 17” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд 19.1 сая ам.долларын орлого олж, Хойд Америкт орлогоороо тэргүүлжээ.

Гэхдээ киног бүтээхэд 118 сая ам.долларын зардал гарсан тул “Warner Bros” компани болон “Plan B” энтертайнмент энэхүү амжилтыг онцгойлсонгүй.

Английн жүжигчин Роберт Паттинсоны бүтээсэн Миккигийн дүр нь сансрын аюултай нислэгүүдэд сайн дураараа оролцдог нэгэн бөгөөд түүнийг амиа алдсан тохиолдолд дахин хувилан илгээдэг байна. Мөн Америкийн жүжигчин Стивен Ён, Марк Руффало Австралийн жүжигчин Тони Коллет нар дүр бүтээжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button