Сагсан бөмбөгСпорт
Майкл Жордан, Коби Брайантийн өмсгөл $10 сая хүрэх төлөвтэй байна
Майкл Жордан, Коби Брайант нарын анх удаа NBA-д тоглохдоо өмсөж байсан өмсгөл дуудлага худалдаагаар 10 сая ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Дуудлага худалдааны компани өмсгөл тус бүрийг нь 10 сая ам.доллар орчимд зарагдана гэж таамаглаж байна.
“Майкл Жордан, Коби Брайант нарын NBA-д анхны удаа өмссөн өмсгөл нь энгийн дурсгалын зүйлс биш. Харин тэдний домогт замналыг тодорхойлсон амбиц, ур чадвар, хүсэл зоригийн мөнхийн бэлгэ тэмдэг юм. Эдгээр нь маш ховор зүйл” хэмээн Sotheby’s-ийн орчин үеийн цуглуулгын хэлтсийн дарга Брахм Вахтер онцоллоо.
Майкл Жорданы 1998 оны NBA финалын тоглолтын өмсгөл 2022 оны есдүгээр сард 10.1 сая ам.доллароор зарагдаж байжээ.