Сагсан бөмбөгСпорт

Кавай Леонардын хожлын шидэлтээр ЛА Клиппэрс баг хожлоо

ЛА Клиппэрс болон Сакраменто Кингс багуудыг тоглолт өнөөдөр болж өнгөрлөө. Нэмэлт цагт шийдэгдсэн энэхүү сонирхолтой тоглолт Кавай Леонардын эцсийн мөчид амжилттай болгосон хожлын шидэлтээр өндөрлөсөн юм.

Клиппэрс багаас Жэймс Хардэн 29 оноо, 11 дамжуулалт, 9 самбар авч багаа тэргүүлсэн бол Ивицяа Зубац 22 оноо, 14 самбар, Кавай Леонард 17 оноо авч мөн хожлын шидэлтийг амжилттай болгосноор ЛА Клиппэрс баг гэртээ ялалт байгуулж чадлаа.

Сакраменто Кингс багаас Зак Лавинь, ДеМар ДеРозен нар тус тус 30 оноо авсан ч хожиход хангалттай байсангүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button