Спорт

Их мастер Б.Мишээл Италийн тэмцээнд түрүүлжээ

Италийн Верона хотод 100 буудалт даамын “Веронагийн цом” тэмцээн болж, эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Б.Мишээл түрүүлжээ. 

Тэрбээр дэлхийн аварга Виктория Мотричког ардаа орхин түрүүлсэн нь онцгой амжилт юм. 29 дэх удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд есөн орны 70 тамирчин өрсөлдсөн байна. 

Б.Мишээл 2016 онд Турк улсад болсон өсвөр үеийнхний ДАШТ-ээс блиц төрөлд хүрэл, 2018 онд Беларусьд болсон өсвөр, залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button