БизнесЭдийн засаг

Дэлхий дахины өр 50 орчим хувиар нэмэгджээ

Дэлхий дахины өр сүүлийн 10 жилийн хугацаанд 50 орчим хувиар нэмэгдсэнээр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлтөөс /46 хувь/ давсан байна. 

Тодруулбал, 2015 оны сүүлчээс 2024 оныг эцэс хүртэлх хугацаанд дэлхийн улс орнуудын өр 49.2 хувиар өсөж, 213.3 их наяд ам.доллароос 318.4 их наяд ам.долларт хүрч, 105 их наяд ам.доллароор өссөн тухай Олон улсын санхүүгийн хүрээлэнгээс /IIF/ мэдээлжээ. 

Харин сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн ДНБ ойролцоогоор 35 их наяд ам.доллароор нэмэгдэж, 110 их наяд ам.долларт хүрснийг Олон улсын валютын сангийн (ОУВС) мэдээлэл харуулж байна. Өөрөөр хэлбэл, өрийн хэмжээ  дэлхийн ДНБ-ээс гурав дахин илүү байна. 

Мөн 10 жилийн хугацаанд өрхийн өр 50 хувиар өсөж 60.1 их наяд ам.доллар, санхүүгийн бус компаниудын өр 45 хувиар өсөж, 91.3 их наяд ам.долларт хүрчээ. Харин санхүүгийн компаниудын өр 33.4 хувиар буюу өсөж, нийт 71.4 их наяд долларт хүрсэн байна.

Харин Засгийн газрын өр 67.7 хувиар өсөж, 2015 оны эцэст 56.8 их наяд ам.доллар байсан бол 2024 оны эцэс гэхэд 95.3 их наяд ам.доллар болж өсжээ. Тэгвэл хөгжингүй орнуудын өр 2024 оны эцсийн байдлаар 34.3 хувиар өсөж 214.3 их наяд ам.долларт хүрсэн бол хөгжиж буй орнуудын өр 92.7 хувиар өсч 103.7 их наяд ам.долларт хүрсэн байна.

ДНБ-ий хувьд хөгжингүй орнуудынх 41.7 хувиар өссөн бол хөгжиж буй орнуудынх 53.2 хувиар өсжээ. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button