Кино урлагУрлаг

2025 оны Оскарын шагналын ялагчид

“Anora” кино 2025 оны Оскарын наадамд томоохон амжилт үзүүлж, шилдэг кино болон шилдэг найруулагчийн шагнал зэрэг нийт таван шагнал хүртлээ.

Киноны найруулагч, редактор, зохиолч, хамтран продюсер Шон Бэйкер энэ жилийн Оскарын ёслолоос нийт дөрвөн шагнал хүртэж, нэг жилийн дотор хамгийн олон удаа Оскар хүртсэн Уолт Диснейгийн 1954 оны дээд амжилтыг давтлаа. Гэхдээ Бэйкер бүх шагналаа нэг киноны хүрээнд хүртсэн бол Дисней дөрвөн өөр бүтээлээр шагнал авсан байдаг. (2020 онд Бон Жүн-Хо мөн дөрвөн Оскар хүртэж байсан ч “Шилдэг олон улсын кино” шагнал нь Өмнөд Солонгос улсад олгогдсон тул хувь хүн дээр тооцогдоогүй.)

“Emilia Pérez” энэ жилийн хамгийн олон буюу 13 төрөлд нэр дэвшсэн бөгөөд шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, жүжигчдийн төрөлд өрсөлдсөн. Тус киноны гол дүрийг бүтээсэн Карла София Гаскон Оскарын түүхэнд жүжигчний төрөлд нэр дэвшсэн анхны трансжендер эмэгтэй болсон ч түүний сошиал сүлжээнд өмнө нь хийж байсан доромжилсон бичлэгүүд ил болсноор шагналын кампанит ажил нь маргаан дагуулсан. Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг эцэст нь Майки Мэдисон (“Anora” кино) хүртэв.

Доминикан гаралтай Америк жүжигчин Зои Салданья Оскарын шагнал хүртсэн анхны хүн болж, “Шилдэг туслах эмэгтэй жүжигчин” шагнал хүртсэн нь “Emilia Pérez” киноны ердөө хоёр дахь шагнал байлаа.

Бродвейн алдарт мюзиклээс сэдэвлэн бүтээсэн “Wicked” болон “The Brutalist” кинонууд тус бүр 10 төрөлд нэр дэвшиж, шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг жүжигчдийн төрөлд өрсөлдсөн ч ихэнх шагналын эзэн “Anora” кино болсон юм.

Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин (Actor in a Leading Role):

🏆 Адриен Броди – The Brutalist

Тимотэй Шаламе – A Complete Unknown

Колман Доминго – Sing Sing

Рэйф Файнс – Conclave

Себастиан Стэн – The Apprentice

Шилдэг туслах эрэгтэй жүжигчин (Actor in a Supporting Role):

🏆 Киран Калкин – A Real Pain 

Юра Борисов – Anora

Гай Пирс – The Brutalist

Эдвард Нортон – A Complete Unknown

Жереми Стронг – The Apprentice

Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин (Actress in a Leading Role):

🏆 Ялагч: Майки Мэдисон – Anora

Синтиа Эриво – Wicked

Карла София Гаскон – Emilia Pérez

Деми Мур – The Substance

Фернанда Торрес – I’m Still Here

Шилдэг туслах эмэгтэй жүжигчин (Actress in a Supporting Role):

🏆 Ялагч: Зои Салданья – Emilia Pérez

Моника Барбаро – A Complete Unknown

Ариана Гранде – Wicked

Фелисити Жонс – The Brutalist

Изабелла Росселлини – Conclave

Шилдэг кино (Best Picture):

🏆 Ялагч: Anora – Алекс Коко, Саманта Куан болон Шон Бэйкер, Продюсерууд

The Brutalist – Ник Гордон, Брайан Янг, Андрю Моррисон, Д.Ж. Гүженхайм болон Брэди Корбет, Продюсерууд

A Complete Unknown – Фред Бергер, Жеймс Мэнголд болон Алекс Хайнеман, Продюсерууд

Conclave – Тесса Рос, Жюльетт Ховелл болон Майкл А. Жакман, Продюсерууд

Dune: Part Two – Мэри Пэрент, Кэйл Бойтер, Таниа Лапойнт болон Денис Вильнев, Продюсерууд

Emilia Pérez – Паскаль Кошео, Жак Одиар, Продюсерууд

I’m Still Here – Мария Карлота Бруно болон Родриго Тейшейра, Продюсерууд

Nickel Boys – Деде Гарднер, Жереми Клейнер болон Жослин Барнс, Продюсерууд

The Substance – Корали Фаржеа, Тим Беван & Эрик Фелнэр, Продюсерууд

Wicked – Марс Платт, Продюсер

Шилдэг найруулагч (Directing):

🏆 Ялагч: Шон Бэйкер – Anora

Брэди Корбет – The Brutalist

Жеймс Мэнголд – A Complete Unknown

Жак Одиар – Emilia Pérez

Корали Фаржеа – The Substance

Шилдэг зураг авалт (Cinematography):

🏆 Ялагч: The Brutalist – Лол Кроули

Dune: Part Two – Грейг Фрейзер

Emilia Pérez – Пол Гийом

Maria – Эд Лахман

Nosferatu – Жарин Блашке

Шилдэг эвлүүлэг (Film Editing):

🏆 Ялагч: Шон Бэйкер – Anora

Давид Янчсо – The Brutalist

Ник Эмерсон – Conclave

Жюльет Вельфлинг – Emilia Pérez

Майрон Керстин – Wicked

Шилдэг зохиол – Дахин боловсруулсан зохиол (Writing – Adapted Screenplay):

🏆 Ялагч: Conclave – Зохиол: Питер Страухан

A Complete Unknown – Зохиол: Жеймс Мэнголд болон Жэй Кокс

Emilia Pérez – Зохиол: Жак Одиар; Томас Бидегайн, Лиа Мисиус болон Николас Ливекчи нарын хамт

Nickel Boys – Зохиол: РаМелл Росс болон Жослин Барнс

Sing Sing – Зохиол: Клинт Бентли, Грег Кведар; Түүх: Клинт Бентли, Грег Кведар, Кларенс Маклин, Жон “Divine G” Уитфийлд

Шилдэг зохиол – Өөрийн зохиол (Writing – Original Screenplay):

🏆 Ялагч: Anora – Зохиол: Шон Бэйкер

The Brutalist – Зохиол: Брэди Корбет, Мона Фаствольд

A Real Pain – Зохиол: Жесси Айзенберг

September 5 – Зохиол: Мориц Биндер, Тим Фелбаум; Хамтран зохиолч: Алекс Дэвид

The Substance – Зохиол: Корали Фаржеа

Шилдэг визуал эффект (Visual Effects):

🏆 Ялагч: Dune: Part Two – Пол Ламберт, Стивен Жэймс, Рис Салкомб, Гэрд Нефзер

Alien: Romulus – Эрик Барба, Нелсон Сепульведа-Фаусер, Даниэл Макарин, Шэйн Махан

Better Man – Люк Миллар, Дэвид Клэйтон, Кит Херфт, Питер Стаббс

Kingdom of the Planet of the Apes – Эрик Уинквист, Стивен Унтерфранц, Пол Стори, Родни Бёрк

Wicked – Пабло Хелман, Жонатан Фокнер, Дэвид Ширк, Пол Корбоулд

Шилдэг хөгжмийн зохиол (Original Score):

🏆 Ялагч: The Brutalist – Даниэл Блумберг

Conclave – Фолкер Бертельманн

Emilia Pérez – Клеман Дюколь, Камиль

Wicked – Жон Пауэлл, Стивен Шварц

The Wild Robot – Крис Бауэрс

Шилдэг дуу (Original Song):

🏆 Ялагч: “El Mal” (Emilia Pérez) Хөгжим: Клеман Дюколь, Камиль Үг: Клеман Дюколь, Камиль, Жак Одиар

“The Journey” (The Six Triple Eight) – Хөгжим, үг: Дайан Уоррен

“Like a Bird” (Sing Sing) – Хөгжим, үг: Абрахам Александер, Адриан Кесада

“Mi Camino” (Emilia Pérez) – Хөгжим, үг: Камиль, Клеман Дюколь

“Never Too Late” (Elton John: Never Too Late) – Хөгжим, үг: Элтон Жон, Бранди Карлайл, Эндрю Уотт, Берни Топин

Шилдэг хувцасны дизайн (Costume Design):

🏆 Ялагч: Wicked – Пол Тазевэлл

A Complete Unknown – Арианн Филлипс

Conclave – Лизи Кристл

Gladiator II – Жанти Йэйтс, Дэйв Кроссман

Nosferatu – Линда Муир

Шилдэг нүүр хувиргалт, үс засалт (Makeup and Hairstyling):

🏆 Ялагч: The Substance – Пьер-Оливье Персин, Стефани Гийон, Марилин Скарселли

A Different Man – Майк Марино, Дэвид Престо, Кристал Хурадо

Emilia Pérez – Жулиа Флок Карбонел, Эммануэль Жанвье, Жан-Кристоф Спадаччини

Nosferatu – Дэвид Уайт, Трейси Лоадер, Сюзанн Стокс-Мантон

Wicked – Фрэнсис Ханнон, Лаура Блаунт, Сара Нат

Шилдэг дууны найруулга (Sound):

🏆 Ялагч: Dune: Part Two – Гарет Жон, Ричард Кинг, Рон Бартлетт, Даг Хемфилл

A Complete Unknown – Тод А. Мэйтлэнд, Дональд Сильвестер, Тед Каплан, Пол Масси, Дэвид Жиаммарко

Emilia Pérez – Эрван Керзанет, Аймерик Девольдер, Максанс Дуссер, Сирил Хольц, Нилс Барлетта

Wicked – Саймон Хэйс, Нэнси Ньюжент Тайтл, Жак Долман, Энди Нельсон, Жон Маркиз

The Wild Robot – Рэнди Том, Брайан Чамни, Гари А. Риззо, Лефф Леффертс

Шилдэг продакшны дизайн (Production Design):

🏆 Ялагч: WickedПродакшны дизайн: Нэйтан Кроули, Тавилгын чимэглэл: Ли Сандалес 

Conclave – Продакшны дизайн: Сюзи Дэвис; Тавилгын чимэглэл: Синтия Слейтер

The Brutalist – Продакшны дизайн: Жуди Бекер; Тавилгын чимэглэл: Патриция Куччиа

Dune: Part Two – Продакшны дизайн: Патрис Верметт; Тавилгын чимэглэл: Шэйн Вьео

Nosferatu – Продакшны дизайн: Крейг Латроп; Тавилгын чимэглэл: Беатрис Брентнерова

Шилдэг олон улсын кино (International Feature Film):

🏆 Ялагч: “I’m Still Here” (Бразил) 🇧🇷

“The Girl with the Needle” (Дани) 🇩🇰

“Emilia Pérez” (Франц) 🇫🇷

“The Seed of the Sacred Fig” (Герман) 🇩🇪

“Flow” (Латви) 🇱🇻

Шилдэг анимэйшн кино (Animated Feature Film):

🏆 Ялагч: “Flow” (Гинтс Зилбалодис, Матисс Кажа, Рон Дайенс, Грегори Залцман)

“Inside Out 2” (Келси Манн, Марк Нильсен)

“Memoir of a Snail” (Адам Эллиот, Лиз Керни)

“Wallace & Gromit: Vengeance Most Fowl” (Ник Парк, Мерлин Кроссингхэм, Ричард Бийк)

“The Wild Robot” (Крис Сандерс, Жефф Херманн)

Шилдэг анимэйшн богино кино (Animated Short Film):

🏆 Ялагч: “In the Shadow of the Cypress” (Ширин Сохани, Хоссейн Молайеми)

“Beautiful Men” (Николас Кеппенс, Брехт Ван Элсланд)

“Magic Candies” (Дайсүкэ Нишио, Такаши Вашио)

“Wander to Wonder” (Нина Гантц, Стиенетт Босклоппер)

“Yuck!” (Луик Эспуш, Жульетт Марке)

Шилдэг баримтат кино (Documentary Feature Film):

🏆 Ялагч: “No Other Land” (Басел Адра, Рэйчел Шзор, Хамдан Баллал, Ювал Абрахам)

“Black Box Diaries” (Шиори Ито, Эрик Няри, Ханна Аквилин)

“Porcelain War” (Брендан Белломо, Слава Леонтьев, Аниела Сидорска, Паула ДюПрэ Песмен)

“Soundtrack to a Coup d’État” (Йохан Гримонпрез, Дэн Милиус, Реми Греллети)

“Sugarcane” (Жулиан Брав Нойска, Эмили Касси, Келлен Куинн)

Шилдэг богино баримтат кино (Documentary Short Film):

🏆 Ялагч: “The Only Girl in the Orchestra” (Молли О’Брайен, Лиза Ремингтон)

“Death by Numbers” (Ким А. Снайдер, Жаник Л. Робиллард)

“I Am Ready, Warden” (Смрити Мундра, Майя Гнип)

“Incident” (Билл Моррисон, Жэйми Калвен)

“Instruments of a Beating Heart” (Эма Райан Ямазаки, Эрик Няри)

Шилдэг богино хэмжээний уран сайхны кино (Live Action Short Film):

🏆 Ялагч: “I’m Not a Robot” (Виктория Вармердам, Трент)

“A Lien” (Сэм Катлер-Кройц, Дэвид Катлер-Кройц)

“Anuja” (Адам Ж. Грейвс, Сучитра Маттай)

“The Last Ranger” (Синди Ли, Дарвин Шоу)

“The Man Who Could Not Remain Silent” (Небойша Слийепчевич, Даниел Пек)

Холбоотой мэдээнүүд

Back to top button