Хятад улс “Хязгааргүй эрчим хүчний эх үүсвэр” болох Торийн ордыг илрүүллээ.
Хятад улс Монгол Улсын хилээс ердөө 80км зайд байрлах Өвөр Монгол дахь Баян Овоо уурхайн цогцолборт асар том Торийн орд илрүүлсэн бөгөөд энэ нь тус улсын эрчим хүчний хэрэгцээг 60,000 жилийн турш хангах боломжтой гэж нууцын зэрэглэлээс гаргасан геологийн судалгаанд дурджээ.

Хятад даяар нийт 233 торийн баялаг бүс тодорхойлогдсон бөгөөд зөвхөн Баян Овоод нэг сая тонн орчим торийн нөөц байгаа гэж тооцоолсон байна. Өвөр Монгол дахь нэгэн төмрийн хүдрийн уурхайн ердөө таван жилийн олборлолтын хаягдалд АНУ-ын айл өрхийн 1,000 жилийн эрчим хүчний хэрэгцээг хангахуйц торийн агуулагдаж байгаа гэж нэгдүгээр сард Хятадын Geological Review сэтгүүлд нийтлэгдсэн тайланд дурджээ. Хэрэв бүрэн ашиглавал, Баян Овоо уурхайн цогцолбороос 1 сая тонн торийн олборлох боломжтой бөгөөд энэ нь Хятадын эрчим хүчний хэрэгцээг 60,000 жилийн турш хангахуйц гэж зарим эрдэмтэд үзэж байна.

Нэгэн шинжээчийн хэлснээр, энэ цацраг идэвхт металл дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийг өөрчлөн хувьсгах бөгөөд дэлхий даяар чулуужсан түлшнээс хараат байдлыг эцэс болгох боломжтой. Торийн суурьтай цөмийн реакторууд нь ураныг бодвол илүү цэвэр, үр ашигтай хувилбар бөгөөд 200 дахин их эрчим хүч үйлдвэрлэх чадвартай.
Хятад улс Говийн цөлд дэлхийн анхны торийн хайлмал давсны реактор (TMSR) барьж байгаа бөгөөд 2029 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Тори нь уран-235-аас 500 дахин элбэг бөгөөд цөмийн хаягдал, хайлж гацах эрсдэл багатай.
Хятад улс 2030 он гэхэд 24 шинэ цөмийн цахилгаан станц барихаар төлөвлөж, эрчим хүчний хараат бус байдлаа бэхжүүлэхийг зорьж байна.


“Зуун жилийн турш улс орнууд чулуужсан түлшний төлөө дайн хийсээр ирсэн. Гэтэл хязгааргүй эрчим хүчний эх үүсвэр яг бидний хөл доор байжээ” гэж Бээжингийн нэгэн геологич хэлсэн байна.
Эх сурвалж: South China Morning Post, Reuters, MSN