100$ дэвсгэрт дээр Трампын зургийг байрлуулах хуулийн төсөл өргөн барьжээ

АНУ-ын Техасын мужийн конгрессын гишүүн Брандон Гилл 2025 оны 3-р сарын 4-ний өдөр “Алтан үеийн хууль” (Golden Age Act) нэртэй хуулийн төсөл өргөн барьжээ. Энэхүү хуулийн төсөлөлд 2028 оны 12-р сарын 31-ний өдрөөс хойш хэвлэгдэх бүх $100-ын дэвсгэртийн нүүрэн талд Ерөнхийлөгч Дональд Трампын хөргийг байрлуулахыг тусгажээ.

Хуулийн төслийг санаачлагч Brandon Gill:
“Ерөнхийлөгч Трамп гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх боломжтой байсан ч үүний оронд улс орныхоо төлөө зүтгэж байна. Тэрээр хилээ хамгаалах, АНУ-ын худалдааны тэнцвэргүй байдлыг засах, эрчим хүчний хараат бус байдлыг сэргээх, үр дүнгүй гадаад тусламжийг зогсоож “Америкийг нэгдүгээрт тавих” бодлогыг хэрэгжүүлж байна. Түүнийг энэ бүхнээ хийснийх нь төлөө хүндэтгэх нь зүйтэй” гэжээ. Хэрэв хуулийн төсөл батлагдвал АНУ-ын Сангийн сайд 2026 оны 12-р сарын 31 гэхэд шинэ $100-ын дэвсгэртийн загварыг олон нийтэд танилцуулах ёстой.

Харин зарим улс төрчид эсэргүүцсэн байр суурьтай байгаа бөгөөд тэр дундаа Конгрессын төлөөлөгчдийн танхимын цөөнхийн тэргүүн Хаким Жеффрис уг саналыг шүүмжилж: “Трампын засаг захиргаа АНУ-ыг олон улсад сулруулж байна. Тэд иргэдийн өндөр амьжиргааны өртгийг бууруулах амлалтаа биелүүлэхэхийн оронд нь (Project 2025) гэх туйлширсан бодлогыг хэрэгжүүлж, энгийн америкчуудад ямар ч ашиггүй зүйл хийж байна” гэжээ. Хуулийн төсөл батлагдах эсэх нь тодорхойгүй бөгөөд улс төрийн хүрээнд шүүмжлэл, маргаан дагуулсаар байна.