EDU

Дани улс сургуулийн орчинд ухаалаг гар утас хориглоно

Дани улсад сургуулийн орчинд сурагчдыг ухаалаг гар утасны хэрэглээг бүр мөсөн хориглож байгаа аж. Ихэнх улс орнууд сургуулийн орчин дахь гар утасны хэрэглээг хязгаарлах удирдамжтай байдаг ч бүрэн хориглохыг хуульчилсан улс байдаггүй аж. Харин ийнхүү уг тогтолцоог Дани улс хуульчлахаар төлөвлөж байна.

“Сургууль дээр гар утас болон хувийн таблет ашиглахыг зөвшөөрөхгүй. Завсарлагааны үед ч, хичээлийн үеэр ч хэрэглэж болохгүй” хэмээн Дани улсын Хүүхэд, боловсролын сайд Маттиас Тесфайе мэдэгджээ.

Сурагч хүүхдүүдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалах үүднээс уг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж байгаа бөгөөд ухаалаг гар утсыг 13-аас дээш насныханд ч хэрэглэхийг хориглох санал гаргасан байна.

Бирмингемийн их сургуулиас хийсэн судалгаагаар ухаалаг гар утасны хэрэглээ нь сурагчдын анхаарал төвлөрөл, сурлага, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг эрүүл байдалд сөрөг үр дагавартай байж болзошгүйг тогтоожээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button