Кино урлагУрлаг
Оскараас татгалзсан хүмүүс

Кино Академийн шагналаас татгалзаж, наадамд оролцохоос татгалзсан цөөнгүй уран бүтээлч бий.
1935 онд “Мэдээлэгч” киноны зохиолоор шагналд нэр дэвшсэн Дадли Николс Кино Академи болон Зохиолчдын эвлэлийн хоорондох зөрчлөөс болж 8 дах удаагийн наадамд оролцоогүйгээр барахгүй шагналаа авахаас татгалзаж байжээ.
1970 онд Жорж Скотт “Паттон” киноны шагналаа авахаас татгалзжээ.
Сүүлд Оскарын шагналаас татгалзсан хүн бол жүжигчин Марлон Брандо. Тэрбээр 1972 онд “Загалмайлсан эцэг” киноны дүрээр шилдэг эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн ч АНУ-д уугуул иргэдийг гутаан доромжилж, ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцэн шагналаасаа татгалзсан юм.