Муур тэжээх нь хүнтэй үерхэхтэй адил мэдрэмж өгдөг

Судалгаагаар гэртээ муур тэжээх нь сэтгэл санааны хувьд романтик хамтрагчтай байхтай төстэй эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Муур тэжээх нь стрессийг бууруулж, ганцаардлыг багасган, сэтгэл санааг дээшлүүлдэг байна.
Муурны зөөлөн хүрэлт, дулаан оршихуй нь хүний биед окситоцин гэх хайр, итгэлийн дааврын ялгарлыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь романтик харилцаанд мэдрэгддэг сэтгэл ханамжтай төстэй мэдрэмжийг төрүүлдэг аж. Түүнчлэн, муур тэжээх нь зүрхний эрүүл мэндийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулдаг болохыг судалгаанууд харуулжээ.

Тэдний хайрын илэрхийлэл нь нарийн шинж тэмдгүүдийг агуулдаг. Жишээ нь: таны сэтгэлийг татах зорилгоор биеэрээ хүрэх, мурчигнах, дагаж явах, анхаарал татах, заримдаа илүү удаан ширтэх зэрэг. Эдгээр үйлдлүүд нь хүнтэй болзож эхэлсэн үед анхаарал татах, холбогдохын тулд хийдэг зүйлсийг санагдуулдаг, харин муурын энэ зан авир нь хүнээс өөрөөр, зөвхөн инстинктээр хийгддэг бөгөөд хүний сэтгэл зүйн бодолтой холбоогүй байдаг.