Life

Модон могой жилийн зүг мөр гаргах ёс ба суудлын засал

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн шинийн 2-нд зүг, мөрөө хаашаа гаргах суудлын заслаа хийлгэх талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Уламжлалын дагуу шинэ жилийн шинийн 1-нд зүг мөрөө гаргадаг ч энэ жил 1 тасарсан тул шинийн 2-нд зүг мөрөө гаргаж байгаа билээ.

ХИЙ

Хий:

  • Эр: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
  • Эм: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020

Хий суудалд суусан хүмүүс шар өнгийн эдлэл авах, хэл ам хийх, хайнаг болон эргүү малын мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэнэ. Мод нахиалах, цэцэглэх үеэр хянуур байж, салхи, шуурга, газрын эзэн, гүйцний хорлолоос сэргийлээрэй. 

Мөр гаргах: Зүүн зүгт гараад “Ум базар падма мамаа бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншиж, салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд уншиж, баруун хойд, баруун урд зүгт цацаж, зүүн урдаас ирнэ.

Уншуулах ном: Ширнэн, Жадамба, Хамчунагва, Сундуй, Цагаан шүхэрт, Гурван гүрэм айлтга. Гонгор, Лхам тахиул.

ГАЛ

Гал:

  • Эр: 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017, 2025
  • Эм: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021

Галд суусан хүмүүс толгой, нүд, чих, хамрын өвчин, албингийн хорлолоос болгоомжлон зээрд морь, улаан өнгийн эд авахгүй байх. Хуримд очих, нас барагсдын яс барих, улаан эд гаргахыг цээрлэнэ үү. Мөн өвс ногоо шарлах үеэс болгоомжлох. 

Мөр гаргах : Зүүн урд зүг рүү гараад “Ум базар дагий ний базар еэ мамаа бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншиж, галаас гэмтэхгүй гэж гал гаргах буюу шүдэнз зурах, тарнийг усанд уншиж зүүн хойш, баруун зүгт цацаж, урдаас ирнэ.

Уншуулах ном: Сундуй, Цэнд, Галын сан, Гомбо, Лхам бурхан тахиул.

ШОРОО

Шороо

  • Эр: 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016, 2024
  • Эм: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022

Шороо суудалд суусан хүмүүс лусын хорлол, шарын, адын халдварт өвчнөөс болгоомжилж, үнэт эдлэл тэр дундаа шар өнгийн эд зүйлс, сав суулга авах, бэлэвсэн эмийн идээ, чоно идсэн мах, улаан махны бузар, газар шороо хөндөх, мод, чулуу ховхлох, үхээрийн бузрыг цээрлэнэ. Хаврын гурван сар ялангуяа газар гэсэх үеэр болгоомжтой байхыг анхааруулж байна. 

Мөр гаргах : Баруун зүгт гараад “Ум бадма дагиний хум ма маа бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншиж, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн, зүүн урд зүг рүү цацаад баруун урдаас ирнэ.

Уншуулах ном: Банзрагч, Гомбо, Чойжоо тариул, Лүмбэнгарав, Гурван гүрэм, Саейнинбын доо, Алтангэрэл, Арвангурван сан уншуул, Газар усаа тахь.

МОД

Мод

  • Эр: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019
  • Эм: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

Мод суудалд суусан дараах жилүүдэд төрсөн хүмүүс элэг, цөс, дэлүү, яр, хөлийн өвчнөөс сэргийлээрэй. Хөх өнгийн эд авах, ургаа мод таслах, газар хөндөх, гөрөөсний мах идэх, араатны арьс авах, хутга мэсээр оролдох зэргийг цээрлэж, лусын газрын эзний хорлолоос сэргийлэх хэрэгтэй. 

Мөр гаргах : Хойш гараад “Ум базар дагий ний хум мамаа бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт уншиж, баруун урд зүгт, баруун хойд зүг рүү цацаад зүүн зүгээс ирнэ.

Уншуулах ном: Гомбо, Очирваань тахиул, усан балин өргө. Улаан юм, Манал, Сундуй, Нит, Ариун сан, Нолсан, Дүншиг айлтга.

ТӨМӨР

Төмөр 

  • Эр: 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023
  • Эм: 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023

Төмөр суудалд суусан хүмүүс төмөр эдлэл, хутга мэсний зүйл авахгүй байхыг анхаарч, уушги, зүрх, гэдэсний өвчнөөс болгоомжлох нь зүйтэй. Ариун бус идээ ундааг цээрлэнэ. Гол, ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил. 

Мөр гаргах : Баруун урд зүгт гарч “Ум радна дагий ний хум мамаа бизъяа суухаа” тарнийг уншиж, төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд уншиж, хойд, урд зүг рүү цацаад баруунаас ирнэ.

Уншуулах ном: Мэсний хариулга, Дамдин, Гомбо тахиул, Дашзэвэг найман гэгээн, Сундуй, Цагаан шүхэрт, Ариун сан.

УУЛ  

Уул

  • Эр: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
  • Эм: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Уул суудалд суусан хүмүүс үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, үрэвсэлт өвчнөөс сэргийлээрэй. Ан гөрөө хийх, бохир идээ ундаа хатаж, газар хөлдөх үед анхаарч, уул хаданд авирахгүй байж, газрын эзний хорлолоос болгоомжлоорой. 

Мөр гаргах : Баруун хойш гараад “Ум будда дагий ний хум мамаа бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншиж, салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд уншиж, урд, хойд зүг рүү цацаад зүүн хойноос ирнэ.

Уншуулах ном: Лхамын ганшиг, Цагаан шүхэрт, Цагаан өвгөний сан, Намхайнинбу-доо, Дүгэр, Гомбо, Шалши, Намсрай тахиул.

УС

Ус

  • Эр: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021
  • Эм: 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017, 2025

Ус суудалд суусан бол хар, шар өнгийн эд зүйл авахгүй байхыг анхаарч, бөөр, сав, гэдэс, үе мөчний өвчлөлөөс болгоомжлох хэрэгтэй. Мөн лус савдаг, үер усны аюулаас болгоомжилж, хур бороо элбэгших, гол мөрөн үерлэх үеэр хянуур болгоомжтой байхыг сануулж байна. 

Мөр гаргах : Зүүн зүгт гараад “Ум гарма дагий ний хум мамаа бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншиж, усанд осолдохгүй хэмээн сэтгэж гол, судаг дээгүүр гараад, тарнийг шороонд уншиж, баруун, зүүн хойд зүг рүү цацаад хойноос ирнэ.

Уншуулах ном: Лүмбэнгарав, Манал, Дамчойбадгар, Шавдагдором уншуулж, Лхамт тахиул, лусын балин өргө.

ОГТОРГУЙ

Огторгуй

  • Эр: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022
  • Эм: 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016, 2024

Огторгуйд суусан бол сэтгэл гансрах, нойргүйдэх, хөл гар, толгойн өвчнөөс сэргийлээрэй. Мөн тарваганы мах идэх, нохой авах, тэжээх, хөх, шар өнгийн эд авах, ад тийрэн, гүйцийн хорлолоос сэргийлж, уул хаданд авирахаас болгоомжилж, газар хөдлөх үед болгоомжтой байхыг анхааруулж байна. 

Мөр гаргах : Зүүн хойш гараад “Ум базар паг мо хум мамаа бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншиж, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн урд, зүүн зүг рүү цацаад баруун хойноос ирнэ.

Уншуулах ном: Чойжоо, Шалши тахиул, Намхайнинбу-доо, Алтангэрэл, Арвангурван сан, Манал, Цэнд, Сундуй уншуул.

Холбоотой мэдээнүүд

Back to top button