Life

Токио хот ажлын 4 өдөртэй болно

Япон улсад төрөлт багасаж байгаатай холбогдуулан тус улс “ажлын дөрвөн өдөр” бодлогыг хэрэгжүүлэх болжээ. Иргэдийн ажил амьдралын тэнцвэртэй байдлыг дэмжиж, төрөлтийн түвшнийг эрчимжүүлэх үүднээс ийнхүү уг бодлогыг хэрэгжүүлэхээр болсон байна. 

Японы хамгийн том ажил олгогч хот болох Токио хотын захиргаа энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн ажилчдаа зөвхөн дөрвөн өдөр ажиллуулах аж. Мөн “хүүхэд асрах хэсэгчилсэн чөлөө” шинэ бодлогыг нэвтрүүлж, зарим ажилтанд өдөрт хоёр цагаар бага ажиллах боломжийг олгох аж. 

Японы төрөлтийн түвшин 2024 онд түүхэн доод түвшиндээ хүрээд буй. Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр, 2024 оны нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд Япон улсад ердөө 350,074 төрөлт бүртгэж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар буурсан байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button