Спорт

Их мастер Б.Мөнгөнтуул тэмцээнийг тэргүүлж эхэллээ

Монакогийн Монте-Карло хотод болж буй Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн гранпри тойргийн тэмцээний гурав дахь цувралын сүүлийн өрөг өнөөдөр болно. 

Б.Мөнгөнтуул мастер өчигдөр Германы их мастер Элизабет Петцийг хар талаар тоглож буулган авснаар таван оноотойгоор Монакогийн гранприд оролцогчдыг итгэл төгс тэргүүлж эхэллээ.


Энэ цувралд оролцож буй манай их мастер Б.Мөнгөнтуул өнөөдөр сүүлийн өрөгтөө Оросын их мастер Александра Горячкинатай хийх юм. Тэрбээр хожсон тохиолдолд түрүүлэх боломжтой.

Холбоотой мэдээнүүд

Back to top button