Бизнес

Samsung Electronics компанийн ажилтнууд ялалт байгуулав

“Samsung Electronics” компанийн удирдлага болон ажилтнууд цалин хөлс болон ажлын нөхцөлийн талаар амжилттай хэлэлцэж, тохиролцоонд хүрсэн байна. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд ажилтнуудын цалинг нэмэх, ажиллах  нөхцөлийг сайжруулах зэрэг асуудлууд урьдчилсан байдлаар тохиролцоонд хүржээ.

Тус хэлэлцээр нь “Samsung Electronics” компанийн түүхэнд ажилтнуудын үйлдвэрчний эвлэлүүдтэй байгуулсан анхны албан ёсны гэрээ болж байгаа бөгөөд энэ нь компанийн дотоод соёл болон ажилтнуудын эрх ашгийг хамгаалахад чухал алхам болсон аж.

“Samsung Electronics” компани нь БНСУ-ын хамгийн олон ажилтантай компани. AI-ийн хурдтай, ширүүн өрсөлдөөн дунд ажилтнууд нь ажлаа хаях нь хувьцааны ханшийг унагах, бүтээгдэхүүний хөгжүүлэлт удаашрах гээд олон сөрөг талтай байсан тул ажил олгогч тал буулт хийлээ хэмээн дүгнэж байна. 

Өнгөрсөн оны долдугаар сард мөн ажил хаялт зарлахад тус компанийн хувьцааны ханш 0.2 хувиар унаж байжээ. Өмнөд Солонгосын хамгийн том үйлдвэрлэгч энэ компани  1969 онд байгуулагдсан, одоо 128 мянган ажилтантай.

Холбоотой мэдээнүүд

Back to top button