Life
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 2024 оны хоёрдугаар ээлжний ногдол ашгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. Компанийн 2024 оны ногдол ашгийг гурав хуваан иргэдэд олгохоор шийдвэрлэсэн. Эхний хэсгийг өнгөрсөн арванхоёрдугаар сард олгосон бол гуравдугаар ээлжийг ирэх дөрөвдүгээр сард хуваарилахаар болсон билээ.