Life
Элон Маскийн хөлийн хурууг Трамп хөхөж буй дүрс бичлэгийг цацжээ
Тэрбумтан Илон Маскийн хөлийн хурууг ерөнхийлөгч Дональд Трамп хөхөж буйг харуулсан видеог АНУ-ын засгийн газрын байранд тоглуулжээ. Уг дүрсийг АНУ-ын хот байгуулалт, орон сууцны яамны үүдэнд байрладаг дэлгэц дээр тоглуулжээ.
Ерөнхийлөгч Трамп, тэрбумтан Маск нарын түншлэлийг шүүмжилсэн агуулгатай уг дүрсийг хиймэл оюун ашиглан бүтээжээ. Бичлэг дээр “Жинхэнэ Хаан Урт Наслаг” гэх уриа үгийг хавсаргасан байна. Эндээс харвал Трампын ард гол шийдвэрийг Маск гаргаж байгаа гэсэн шүүмжийг илэрхийлжээ.