Теслагийн хувьцааны ханш унаж европ дах борлуулалт 45%-иар буурчээ
Цахилгаан машин үйлдвэрлэгч Теслагийн борлуулалт 1-р сард ЕХ болон Их Британид нийт 50%-иар буурсны дараа тус компанийн хувьцаа 9 гаруй хувиар уналаа. Теслагийн хувьцааны уналт нь компанийн үнэлгээг 2024 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаа 1 тэрбум доллароос доош буулгалаа.
1-р сард Теслагийн борлуулалт Европын цахилгаан автомашины зах зээлд маш бага бага орон зайг эзлэх болжээ. Их Британи даяар Теслагийн борлуулалт 45%, зөвхөн ЕХ-нд 50%-иар буурсан байна.
Энэ нь өнгөрсөн жил эрэлт буурч, өрсөлдөгчид нь хурдацтай өссөөр Теслагийн борлуулалт сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаа буурсантай холбоотой юм. Хятадын BYD үйлдвэрлэгч томоохон ахиц дэвшил гаргаж байгаа нь зарим талаараа бусад үйлдвэрлэгчдээс илүү үнэтэй зарим функцуудыг стандарт болгон оруулсантай холбоотой гэжээ.
Гэсэн хэдий ч зарим машин худалдан авагчид Маскийн улс төрийн хөндлөнгийн оролцоонд “зарчмын байр суурь” барьж магадгүй хэмээн таамаглаж байна. Маск АНУ-ын хөгжлийн сангуудыг танаж, АНУ-ын холбооны санхүүжилтийг эрс багасгах зэрэг ажлуудыг сонгуулийн дараагаар эрчимтэй хийсэн байна.

Теслагийн хэтийн төлөвийг бууруулж болзошгүй улс төрийн бусад хүчин зүйлүүд бий. Маск Дональд Трамптай ойр дотно байснаас болж АНУ-ын сонгуулийн дараа Теслагийн хувьцаанууд огцом өсөж Маск өөрийгөө АНУ-ын ерөнхийлөгчтэй “анхны найз” гэж тодорхойлсон.
Энэ нь түүний бизнест сайнаар нөлөөлнө гэж хөрөнгө оруулагчид таамагласанч Трамп цахилгаан машин үйлдвэрлэгчдийг дэмжээгүй бөгөөд тэдний үйл ажиллагааг нэмэгдүүлэх хүчин чармайлтаа цуцална гэж мэдэгджээ.