Спорт

Б.Мөнгөнтуул тэмцээний хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна

Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн гранпри тойргийн тэмцээний гурав дахь цуврал Монакогийн вант улсын Монте-Карло хотод өндөрлөхөд хоёрхон өргийн тоглолт үлдлээ. 

Тус тэмцээнд оролцож буй манай их мастер Б.Мөнгөнтуул долоон өргийн дараа дөрвөн оноотойгоор тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд эрэмбэлэгдэж байна. Эхний өрөгтөө дэлхийн 12 дахь аварга асан Александра Костеньюкийг хожиж шуугиан тарьсан тэрбээр зургаан өрөг дараалан тэнцжээ. Түүний хувьд Костеньюктай зургаан настайдаа анх олон улсын тэмцээнд таарч тоглосон байна. 

Долоон өргийн дараа Екатерина Лагно 4.5 оноогоор тэргүүлсэн хэвээр байгаа бол Оросын Александра Горячкина, Энэтхэгийн тамирчин Конеру Хампи, Монголын Б.Мөнгөнтуул нар нэхэж байгаа юм. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button