Life

Өнгөрсөн онд гадаадын 998 иргэнийг албадан гаргажээ

 Гадаадын иргэн, харьяатын газар Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 25 улсын 998 гадаадын иргэнийг өнгөрсөн онд албадан гаргажээ. 

Албадан гаргасан иргэдийн дийлэнх хувь буюу 794 нь БНХАУ-ын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэнбол ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 509, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан ч манай улсаас гарч явахаас зайлсхийсэн 181, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн 72, бусад үндэслэлээр 32 иргэнийг албадан гаргасан байна. 

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжин жуулчдын тоог нэмэх зорилгоор гадаадын 99 орны иргэнд 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчин ангиллын цахим виз олгож байгаа ч аялал жуулчлалын зориулалттай цахим визийг зорилгоосоо өөрөөр буюу бизнес, хөдөлмөр эрхлэх зорилгоор ашиглах зөрчил нэмэгджээ. Тухайлбал, 2024 онд БНХАУ-ын 87423 иргэнд цахим виз олгожээ. 

Аялал жуулчлалын зориулалттай цахим визийг зорилгоосоо өөрөөр ашигласан 491 иргэнийг албадан гаргаж, зөрчилд холбогдсон 1600 гаруй иргэнд торгох шийтгэл ногдуулсан байна. Иймд уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэнийг үнэн зөв мэдээллээр хангах, виз, оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг онцгой анхаарч, хүчинтэй хугацаа дуусахаас урьтаж асуудлаа шийдүүлэх, зөвхөн хуулиар хүлээн зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулж, хууль, журамд заасны дагуу зохих зөвшөөрөл авахыг ГИХГ-аас анхаарууллаа.

Холбоотой мэдээнүүд

Back to top button