Life

Хятад компани 9 сар гэхэд ганц бие ажилтнуудаа халахаа мэдэгджээ

Хятадын Шаньдун мужийн Шунтянь компани ганц бие болон салсан ажилтнуудаа намар гэхэд гэрлэхийг шаарджээ.

28-58 насны ганц бие болон салсан ажилтнуудыг намар гэхэд гэр бүл зохиохыг үүрэг болгож, энэ хугацаанд гэрлээгүй тохиолдолд ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэр нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, үүнийг Хятадын “Иргэний хууль”-ийг зөрчсөн гэж үзжээ.

Тус хуульд иргэдийн гэрлэх эрх чөлөөг хамгаалсан байдаг бөгөөд ямар ч байгууллага эсвэл хувь хүн энэ эрхэнд халдах ёсгүй гэж заасан байдаг. Мөн “Хөдөлмөрийн гэрээний хууль”-ийн дагуу гэрлээгүй байх нь ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй юм. Шунтянь группийн энэхүү шийдвэр нь ажилтнуудын хувийн амьдралд хэт оролцсон, ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн үйлдэл хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button