Life

Оддын нислэгийн хуваарийг зардаг нисэх компанийн ажилтныг баривчилжээ

К-Поп оддын нислэгийн хуваарийг зардаг ажилтныг олж баривчилжээ. Одууд гадаад дотоодын арга хэмжээнд оролцохоор нисэх буудалд ирэхэд фэнүүд нь хүлээж байх тохиолдол их байдаг. Том наадам, тоглолт гэх зэрэг цөөн тохиолдолд харьяа агентлаг мэдээлдэг ч хувийн аялал хийхэд хэнд ч мэдэгдэлгүй явахыг хүсдэг. Гэтэл хаанаас мэдсэн нь тодорхойгүй фенүүд хүлээж байх, зарим тохиолдолд ижил нислэгийн тасалбар авчихсан байх явдал гардаг байна.

Сөүлийн Цагдаагийн газраас удаан хугацаанд мөрдөн шалгасны эцэст Хонконгийн А хэмээх нисэх компанийн ажилтан хувийн мэдээлэл задалж, зарж борлуулсан ба тус хэргээр баривчилжээ. Хэрэгтэн этгээд олон арван алдартны нислэгийн хуваарь, онгоцны дугаар, суудлыг тагнан, зардаг байжээ. Тэрээр албаны программ ашиглан, оддын төрсөн өдөр, жинхэнэ нэрийг оруулж, суух онгоцыг нь олдог байсан гэнэ. Нийт 1000 гаруй мэдээлэл зарж, 10 сая воны ашиг олсон байна.

Цагдаагийн байцаалтад хэрэгтэн “Эхлээд нэг танилынхаа гуйлтаар мэдээлэл олж өгсөн. Дараа нь харин мөнгө болохыг нь мэдээд зарж эхэлсэн” гэж мэдүүлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button