Life
Ирэх сараас электрон тамхи тээшинд авч зорчихыг хориглоно

БНСУ руу онгоцоор зорчиход powerbank, электрон тамхи гар тээшинд авч зорчихыг хориглосон журам гуравдугаар сарын 1-ээс мөрдөгдөнө. Тус журмыг танилцуулвал:
- Зөөврийн цэнэглэгч болон цахилгаан тамхийг зиптэй уутанд хийн биедээ авч зорчих, эсвэл суудлын урд талын халаасанд хийх; /Тээш болон тээшний хайрцагт хийхгүй/
- Зөөврийн цэнэглэгч болон цахилгаан тамхины цэнэглэх хэсгийг зориулалтын хаалтаар хаах, эсвэл наалт наах;
- Зорчигч авч явж буй зөөврийн цэнэглэгчээсээ утаа гарч буй эсэх болон хэлбэр өөрчлөгдөж буй эсэхэд хяналт тавьж, хэрэв өөрчлөлт орсон тохиолдолд Бүхээгийн ажилтанд яаралтай мэдэгдэх;
- Нислэгийн үед утас болон таблетаа зөөврийн цэнэглэгчээр цэнэглэж болох ч зөөврийн цэнэглэгчийг цэнэглэхийг хориглоно;
- Нэг хүн 100wh хүртэлх 5 ширхэг зөөврийн цэнэглэгч авч зорчих эрхтэй;
- Эрүүл мэндийн шалтгаанаар үүнээс дээш тоогоор авч зорчих бол авиа компанид мэдэгдэн, зөвшөөрөл авах шинэ журам гуравдугаар сарын нэгнээс үйлчилж эхэлнэ.